Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "E-Mongolia" системээр хийлгэх боломжтой болсон талаар өчигдөр Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдрйин байдлаар 3794 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ.
Ташрамд дурдахад, Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер /Генерал/-65 насны
Ахлах офицер -60 насны
Дунд офицер, ахлагч -55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
| Цахимаар цэргийн бүртгэлээ хийсэн 3794 иргэн байна |
|