• Өнөөдөр 2025-05-07

Өнөөдөр 4800 иргэнийг дархлаажуулна

2022-01-05,   333

    Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 161 суурин цэг ажиллана. Эдгээрт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
 
Нийслэлийн хэмжээнд өчигдөр мөн 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байсан ч 1,194 иргэн вакцин хийлгэжээ. Тодруулбал,
 
I тунд 42,
II тунд 90,
нэмэлт сэргээх тунд 1,062 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,990 жирэмсэн эх, 12-15 насны 68,334, 16-17 насны 26,929 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр 4800 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188