Нийслэлийн цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга хурандаа н.Даваадорж өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн шахмал түлшний зөрчил, угаартсан тохиолдлуудын талаар мэдээллээ.
Тэрбээр "Цагдаагийн 102 шуурхай дуудлагын утсанд өнгөрсөн долоо хоногт угаарын 20 дуудлага ирж, нэг хүн нас барж, 50 хүн хүнд, хөнгөн байдлаар хохирч эмнэлгийн тусламж авсан.Угаартсан иргэдийн 32 нь хүүхэд байна. Угаартсан шалтгааныг нь тодруулж үзэхэд гар хийцийн ханан пийшинтэй, яндангийн соролтыг хаасан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан эсвэл эвдэрсэн байжээ. Мөн түүхий нүүрс хэрэглэж байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл долоо бүртгэгдсэнээс хоёр нь тогтоогдож, тав нь батлагдаагүй буцаагдсан" гэв.
| Өнгөрсөн долоо хоногт угаарын улмаас нэг хүн нас баржээ |
|