Баярын өдрүүдээр "Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын дэргэдэх Цагдаагийн газраас "Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг өнгөрсөн шинэ жилийн баяраар тус Цагдаагийн газраас "Шинэ жил хэсэгчилсэн арга хэмжээ"-ний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран дээрх ажлыг зохион байгуулсан байна.
Энэ хүрээнд Даланзадгад суманд дүрмийн дагуу зөрчилгүй хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид гарын бэлэг гардуулжээ. Мөн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, соёлтой оролцсон 15 жолоочид шинэ оны мэндчилгээ дэвшүүлж бэлэг өгсөн байна.
| "Зөрчилгүй жолооч-Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ |
|