• Өнөөдөр 2025-05-06

Элсэнд суусан автомашиныг татан гаргажээ

2022-01-02,   356

       Элсэн суусан автомашиныг татан гаргажээ. Тодруулбал, өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Хөндий зараа гэх газарт  Дэмчогийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой суудлын автомашин элсэнд суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
  Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход иргэн Э-ын  Приус-30 загварын суудлын автомашин элсэн суусныг татан гаргасан байна.

Элсэнд суусан автомашиныг татан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188