Иргэний нисэхийн ерөнхий газраас гал гарсны улмаас орон гэргүй болсон хоёр ажилтандаа шинэ оны босгон дээр таван ханатай гэр олгожээ. Тодруулбал, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 12 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.
Тус хоёр ажилтан нь аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтан Ч.Хурцбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны онгоц үйлчилгээний жолооч-оператор Ц.Отгонбаатар нар бөгөөд батламжийг өнөөдөр гардуулж өгчээ.
| Гал гарсны улмаас гэргүй болсон хоёр ажилтандаа ИНЕГ-аас гэр бэлэглэжээ |
|