• Өнөөдөр 2025-05-06

Хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсжээ

2021-12-28,   486

  Үндэсний статистикийн хорооноос жилийн тооллого, бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна. Ингэхдээ хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсөж, инфляцын 5.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.1 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүн, 0.9 нэгж хувийг хүнсний ногоо, 0.7 нэгж хувийг талх, гурил, будаа, 0.6 нэгж хувийг сүү, өндөг, 0.9 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байгаа аж.
 

  Харин хүнснээс бусад барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувь өсөж, инфляцын 4.9 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.0 нэгж хувийг бензин, 0.6 нэгж хувийг зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, 0.4 нэгж хувийг согтууруулах ундаа, тамхи , 0.4 нэгж хувийг боловсролын үйлчилгээ, 0.3 нэгж хувийг эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.2 нэгж хувийг хувцас, бөс бараа болон гутал, -0.4 нэгж хувийг орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 1.4 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна.

 
  Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар сарын инфляц 1.3 хувь, жилийн 10.5 хувь байна. Жилийн инфляцыг авч үзвэл 5.7 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 4.8 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс арваннэгдүгээр сарын байдлаар сарын 1.5 хувь, жилийн 10 хувь байгаа бөгөөд үүний 5.1 нэгж хувийг хүнсний бараа, 4.9 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна. Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд бензиний үнэ өссөн нь нөлөөлжээ.

Хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188