Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин тоологдсон байна. Нийт малчдын 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 124.8 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна. Харин тэдгээр малчдын 39.4 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын 21 хувийг 25-34 насны, 32 хувийг 35-44 насны, 27 хувийг 45-54 насны малчид эзэлжээ.
Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 35.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагдсан малчдын 61 хувь нь 35-54 насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
| Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй байна |
|