• Өнөөдөр 2025-05-06

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг өглөө, оройн ээлжид шилжүүлжээ

2021-12-28,   540

  Иргэд ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэсэн гомдлын дагуу Тавантолгой түлш компанитай хамтран түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжид шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа.
 
Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
   Мөн иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг. Гэвч шалгалтаар тогтоогддоггүй. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон. Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд Ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэлсэн байна.

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг өглөө, оройн ээлжид шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188