• Өнөөдөр 2025-05-06

Б.ЧИНБАТ: Төрийн дээд шагналаа гардаж авах боломжгүй болсон учир хүлцэл өчье

2021-12-28,   1590

      Хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатад Ерөнхийлөгчийн зарилгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тэрбээр цол тэмдгээ гардаж авах байсан ч өөрийн биеэр очих боломжгүй болсноо цахим хаягаараа дамжуулан илэрхийлсэн байна.
 
“Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа.
 
Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ. Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.
 
Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр 21.00 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна аа.
 
Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” гэжээ

Б.ЧИНБАТ: Төрийн дээд шагналаа гардаж авах боломжгүй болсон учир хүлцэл өчье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188