• Өнөөдөр 2025-06-24

Хөвсгөл аймагт шүлхий өвчинөөр 9517 толгой мал өвчилжээ

2021-12-28,   464

      Хөвсгөл аймагт шүлхий өвчин 12 суманд 23 голомт бүртгэгдэж 9517 толгой мал өвчлөөд байна. Тус аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт энэ сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш 12 сумын нутагт халдвар маш хурдан тархаж буй.

     Цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүйн тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд шат шатандаа урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 


Хөвсгөл аймагт шүлхий өвчинөөр 9517 толгой мал өвчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188