Шангри ла молл дэлгүүрийн салбар дахь Гүүд прайс дэлгүүрт өмнөх өдөр нь зарж дуусаагүй үлдсэн хоолныхоо он, сарыг өөрчилж, зарж байгаа талаар тус дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн мэдээллээ.
Тодруулбал иргэн “Шангрилагийн Гүүд прайс супермаркетад бэлэн савласан хоол зардаг бөгөөд ажилтай, яарч сандарсан хүмүүс маш түгээмэл авч иддэг. Овоо ч үнэтэй байдаг. Гэтэл өмнөх өдөр нь зарагдаж дуусаагүй үлдсэн хоолныхоо он сарыг өөрчилж зардаг байна. Тухайлбал, өчигдөр өглөө ажилчид нь арванхоёрдугаар сарын 25-ны огноог хээвнэг 26-н болгоод солиод байж байгаа юм. Бэлэн хоол дээр ингэж болох уу” гэж мэдээлсэн юм.
Энэ дагуу бид тус салбарын ажилтантай холбогдож тодруулахад “Манайд 24, 72 цагийн хадгалах хугацаатай хоолнууд бий. Тухайн үйлчлүүлэгч манайхаас аль хадгалах горимын хоолыг авсныг бид мэдэхгүй байна. Мэдээж савлах үеэр он сар нь зөрөх тохиолдол гардаг” гэсэн хариултыг өглөө.
| Гүүд прайс дэлгүүрийн ажилтан: Хоолоо савлах үеэр он сарыг нь зөрүүлж тавих тохиолдол гардаг |
|