• Өнөөдөр 2025-05-06

Манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө

2021-12-25,   437

Өнөөдөр орой 18:00 цагаас төв талбайд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөхөөр болжээ. Манлай начин Э.Энхбат начин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж байсан юм. Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн үндэслэлээс цагдан хоригдож байв. Түүнээс хойш хэргийг шалгасаар арванхоёрдугаар сарын 23-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг прокурорын хяналтад буцаасан. Хэргийг шалгах хугацаанд Э.Энхбат начныг БНСУ-д эмчлүүлж байсан бөгөөд түүнийг эх оронд нь авчраад удаагүй байсан билээ. Талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.
Манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж зул өргөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188