Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт найман сар гаруйн өмнө зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан билээ. ГССҮТ-ийн эмч нар түүнд хоёр ч удаа мэс засал хийсэн ч ухаан орохгүй байсаар өчигдөр бурхны оронд заларсан.
Тэгвэл улсын арслан Э.Оюунболд эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Булган аймгийн Могод сумын харьяат Монгол Улсын манлай начин Эрдэнэбилэгийн Энхбат ахынхаа аав ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, төрөл төрөгсөд, үзэгч олон түмэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эцэг хүний хувьд гурван хүүхдийнх нь нэгийг дуртай мэргэжлээ эзэмшиж амьдралд хөл тавихад нь жоохон ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж манай гэр бүлийн зүгээс оюутны сургалтын төлбөрийг нь төлж байх болно. Начин ахын минь биелүүлж амжаагүй хүсэлт, хийхийг хүссэн зүйлийнх нь нэг мөн байх аа гэж найдаж байна. Эх орон элгэн садандаа эргээд хүү нь болж төрөөрэй.Ум сайн амгалан болтугай” гэжээ.
| Э.ОЮУНБОЛД: Э.Энхбат ахынхаа биелүүлж амжаагүй хүсэлт, хийхийг хүссэн зүйлийнх нь нэгийг биелүүлнэ |
|