• Өнөөдөр 2025-05-06

2000 га талбайг нөхөн сэргээжээ

2021-12-23,   435

   Уул уурхайн олборлолтын улмаас эвэрсэн газарт энэ онд улсын хэмжээнд 2123.3 га талбайг техникийн, 679.15 га талбайг биологийн аргаар нөхөн сэргээлээ.
 
Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч Б.Буяннэмэх мэдээлэхдээ, “2020-2024 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 8 мянган га талбайг нөхөн сэргээх зорилт тавьсан. Энэ онд хоёр мянга га талбайг нөхөн сэргээсэн. Ажлын үр дүнгээр Төв аймаг 500 гаруй га, Өмнөговь аймаг 300 гаруй га талбайг нөхөн сэргээж сайн ажилласан бол Сүхбаатар, Дорноговь, Увс аймаг эвдэрч гэмтсэн талбайг нөхөн сэргээх ажлыг хангалтгүй хийсэн байна. Мөн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэхэд 250 га газрыг шалган, 50 гаруй багаж хэрэгслийг хураан авсан. Ерөө суман дахь Ялбаг гэх газарт уул уурхайн олборлолтын улмаас 8.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Нөхөн сэргээлтэд нь 800 гаруй сая төгрөг шаардлагатай байгааг дурдав.
 
   Үүнээс гадна эзэн холбогдогч нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэхгүй 400 гаруй газар байгаа аж. Тодруулбал, 43 тусгай зөвшөөрөлтэй холбоотой 431.97 га талбайн эзэн холбогдогчийг тогтоохоор Эрүүгийн цагдаагийн газарт ханджээ. Мөн 33 аж ахуйн нэгжийн 44 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар хандсан байгааг Б.Буяннэмэх тэмдэглэсэн юм.
 

2000 га талбайг нөхөн сэргээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188