Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 20-нд 2022 оны тэмцээн уралдааны хуваарьт гарсан өөрчлөлтөө танилцууллаа. Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хотноо явагдана.
Долоодугаар сарын 2-10-нд 20 болон 15 насны Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдах ч хүлээн авах улс одоогоор тодорхойгүй аж. Зургаадугаар сард зохиогдох төлөвлөгөөтэй 17 болон 23 насны Азийн аваргын тэмцээнийг хамтатгаад Саудын Арабын Рияд хотод хийх бололтой. Яг тодорхой болоогүй ч зургаадугаар сарын 19-26-нд гэсэн тов гарчээ.
| ТАНИЛЦ: Ирэх онд болох чөлөөт бөхийн тэмцээний хувиар |
|