• Өнөөдөр 2025-05-06

11 давхрын тагтнаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан аварчээ

2021-12-22,   530

   Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгаалжээ. Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд энэ хүрээнд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
 
Тухайлбал, өчигдөр  Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу тухайн газар очиж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

11 давхрын тагтнаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188