• Өнөөдөр 2025-05-06

Ирэх онд нийслэлд чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно

2021-12-21,   441

    Ирэх оны дөрөвдүгээр сарын 19-24-нд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
 
Тодруулбал,  Монголын чөлөөт бөхийн холбоо түүхт 60 жилийнхээ ойн хүрээнд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд гаргасан юм. Гэвч цар тахлын улмаас уг  хүсэлт 2021 онд биелээгүй ч ирэх онд Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү 21 жилийн дараа дахин зохион байгуулах эрхийг авч чадлаа.
 
Монголын чөлөөт бөхийн холбооноос 2019 онд Ази тивийн анхны U23 насны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан туршлага нь тивийн 2022 оны АШТ-ийг зохион байгуулах эрх авахад ихээр нөлөөлжээ. 

Ирэх онд нийслэлд чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188