Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан, улсын өсөх идэр начин Э.Энхбат эх орондоо ирлээ. Тэрбээр ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж байгаад биеийн байдал сайжрахгүйн улмаас БНСУ-руу эмчлүүлэхээр явсан. Тэгвэл тэрбээр эх орондоо ирж, Сонгдо эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлж байна.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь ноцтой гэмтэл учруулсан юм. Н.Түвшинбаярын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 23-нд болохоор тогвлогджээ.
| Улсын начин Э.Энхбат "Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байна |
|