• Өнөөдөр 2025-05-06

“Хантайшир” үндэсний бөхийн дэвжээний 20 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлжээ

2021-12-20,   660

    Говь-Алтай аймгийн “Хантайшир” үндэсний бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ. Үзүүрт улсын харцага О.Хангай, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг “Хантайшир” дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн “Алтай” группын ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон “Хантайшир” дэвжээний бусад удирдлагууд гардуулав.
 
Сонирхуулахад, тус дэвжээний 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан болоход Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж байсан бөгөөд харин их шөвөгт Монгол Улсын начин Ч.Ганзориг, Монгол Улсын начин В.Чимэдвандан нар шалгарч байсан юм. 
 
 

“Хантайшир” үндэсний бөхийн дэвжээний 20 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188