• Өнөөдөр 2025-05-06

Хан-Уул дүүрэг хог ачилтын автомашинтай боллоо

2021-12-20,   504

 
  Хан-Уул дүүрэг хог ачилтын автомашинуудтай боллоо. Тодруулбал, тус дүүрэг "Хоггүй Хан-Уул" зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн дөрвөн компанид хог тээврийн автомашинуудыг хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ.  Ингэхдээ хог тээвэрлэлтийн дөрвөн компанид 10м3 буюу хог шахаж ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашины түлхүүрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулан өгчээ. Мөн  2022 оны дүүргийн төсөвт дахин 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгөхөөр төсөвт суулгажээ. Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн автомашинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан машин байсан ба шинэ автомашинууд нь хогийг шахаж ачих үйлдэлтэй, 00 километртэй, орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ онцлог байна.
 
  Энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Манай дүүрэг нийслэлээс хамгийн түрүүнд хоггүй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба ирэх онд таван тэрбум төгрөгөөр дахин 12 автомашинтай болохоор төлөвлөж байна. Өнөөдөр гардуулан өгч буй автомашин тус бүр 250 сая төгрөгийн үнэтэй. Бид өмнө нь БНХАУ-д ашиглаж байсан автомашиныг ашиглахад жил хүрэхгүй хугацаанд эвдрэн солихоос аргагүйд хүрч багагүй зарлагатай байсан. Харин энэ удаад бид БНСУ-д үйлдвэрлэсэн, Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдалд тохиромжтой сайн чанарын автомашинтай боллоо. Хоггүй болох зорилтын хүрээнд ирэх жил 22 автомашинаар хогийн асуудлыг шийдэхээс гадна цахим болох чиглэлийн хүрээнд төрийн бүх шатны үйлчилгээг цахим болгохыг зорьж байна. Харин ногоон болох зорилтын хүрээнд ирэх жил найман цэцэрлэгт хүрээлэнг шинээр бий болгоно. Хан-Уул дүүрэгт шинээр барилга байгууламж, хотхон, орон сууц нэмэгдэхийн хэрээр хүн амын тоо, гарах хогийн хэмжээ нь нэмэгдэж байна. Чанаргүй машинаар үйлчилгээ явуулахад байнга эвдрэл гэмтэл гарч, үйлчилгээ саатах нөхцөл бүрдэж байна" гэв.
 
 

Хан-Уул дүүрэг хог ачилтын автомашинтай боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188