• Өнөөдөр 2025-05-06

Эр хонины үнэ нийслэлд 300 мянга, Дорнод аймагт 161 мянган төгрөгийн үнэтэй байна

2021-12-19,   450

   Үндэсний сатистикийн хорооноос Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр эр хонины үнэ 207.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 200 төгрөгөөр, эр ямааны үнэ 148.3 мянган төгрөг болж, 3.7 мянган төгрөгөөр өссөн болохыг мэдээллээ. Мөн атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 42.4 мянган төгрөгөөр, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 66.3 мянган төгрөгөөр, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 32.3 мянган төгрөгөөр тус бүр өссөн байна.
 
   Түүнчлэн, эр хонь энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сараас 20 мянган төгрөгөөр өссөн. Харин Дорнод аймагт хамгийн бага буюу 160.7 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.6 мянган төгрөгөөр буурчээ.
 
    Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр арваннэгдүгээр сард 20 кг боодолтой өвсний үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 22.0 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг байна. Үхрийн хоёр метрээс дээш урттай шир тус сард 5.9 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр буурчээ. Мөн ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 100.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 10 мянган төгрөгөөр буурсан байна. 

Эр хонины үнэ нийслэлд 300 мянга, Дорнод аймагт 161 мянган төгрөгийн үнэтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188