Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас шөнийн эргүүл хүчирхийллийн эрсдэлтэй айл өрхөд хяналт тавьж ажиллаж байна. Тодруулбал, тус газрын шөнийн эргүүлийн алба хаагчид энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-ныг шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн өндөр эрсдэлтэй бүртгэлд хамрагдсан 21 өрх айлд хяналт тавьж, Сүхбаатар дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан нэг этгээдийг олж илрүүлжээ.
Мөн Нийслэлийн Засаг даргаас тогтоосон цагийн хязгаар зөрчсөн болон 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг 19 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 32 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
| НЦУГ: Насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн 19 зөрчлийг илрүүлжээ |
|