Уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний салбар хуралдаан өчигдөр боллоо. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн тус цахим хурлыг АШУИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнд зохион байгууллаа.
Тус хуралд, ЭМЯ, Шинжлэх ухааны академи, НЭМГ зэрэг байгууллагын төлөөллөөс илтгэл тавьжээ. Харин зочин илтгэгчээр ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, АШУ-ны доктор, профессор Б.Давгацэрэн оролцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
| Уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал боллоо |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |