Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар “Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх” үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан нийслэлийн нутгийн захиргааны холбогдох 22 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Тус Ажлын хэсэг нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, цахимжуулах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зорилт, 24 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө батлан, ажиллаж буй. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн хяналт, шалгалтыг ухаалгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ” платформыг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьжээ.
Тус ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоог бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн https://business.ulaanbaatar.mn/app системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Одоогийн байдлаар тус системд нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 13,811 иргэн, хуулийн этгээдийг бүртгээд байна.
Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллагаас 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Тусгай болон энгийн зөвшөөрөл, эрх олгосон шинжтэй 172 үйлчилгээ бий. Дээрх 172 нэр төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэхэд иргэн, хуулийн этгээдэд тулгарч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааг боловсронгуй болгож, хялбаршуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хамгийн их хандалттай 25 зөвшөөрлийн үйлчилгээг 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 31-ний дотор цахимжуулахаар Азийн сан, “Ухаалаг шийдэл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу холбогдох ажлыг эхлүүлсэн байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэд үйлчилгээ авахад дээрх байгууллагуудаас хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд багагүй гардаг. Тус зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үзүүлж буй 43 нэр төрлийн үйлчилгээнээс 27 /Egazar.gov.mn, mle.mn, egazar аппликейшн/, Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлж буй 22 нэр төрлийн үйлчилгээнээс найман /eservice.ulaanbaatar.mn, e-mongolia.mn/ үйлчилгээг тус тус цахим хэлбэрт шилжүүлээд байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Авлига, хүнд суртлыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |