Өчигдөр нийслэлд нэгдүгээр тунгаар 50, хоёрдугаар тунгаар 127, нэмэлт сэргээх тунгаар 2498, нийт 2675 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.9 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 71.6 хувтай байгаа юм. Харин нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшнөөс "Шар" түвшинд шилжих юм. Өнөөдрийн байдлаар нэмэлт тунгийн хамрагдалт 40.3 хувьтай байна.
Зорилтот бүлгийн буюу 2983 жирэмсэн эх, 12-15 насны 68208 хүүхэд, 16-17 насны 26871 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
| Нийслэлийн хүн амын 40 хувь нь нэмэлт тунд хамрагджээ |
|