Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн Задгай гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүйг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн байна.
| Өвөрхангай аймагт газар хөдөлжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |