Төв талбайн сүлд модны гэрлийг асаах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын хөгжлийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлүүд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Айл бүр модоо засдаг. Тэгвэл Улаанбаатар хотын хувьд уламжлал болсон төв талбайн модоо хүндэтгэн гэрлээ асаадаг уламжлалтай. Энэ дагуу сүлд модны гэрэл асах үйл ажиллагаа боллоо. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ хэцүү цаг үед ажиллаа. Эрүүл мэнд болон Онцгой байдлын ажилчдын ачаар өнөөдөр цаг үе харьцангуй гайгүй болж байна. Энэ жилийн тухайд Засгийн газраас төрийн байгууллагын шинэ жилийг хориглож, хувийн байгууллага тэмдэглэх шийдвэрийн дагуу мөрдөн, аль болох байгууллага, хамт олноо шагнаж урамшуулах ажил зохион байгуулж байна.
Өнөөдөр гэрэл нь асаж байгаа энэхүү сүлд мод бол зургаан жилийн өмнөх мод. Бид шинэ сүлд модонд төсөв тавих нь бүү хэл хүнд цаг үеүүд өнгөрлөө. Харин ирэх жил модоо шинэчилж, өөр олон шинэ арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил бид өөрсдийнхөө боломж бололцоогоор хуучин сүлд модоо засаж, гэрлийг нь асаалаа. Иргэдийн хувьд мэдээж талбайн сүлд модыг олон улс болон орон нутагтай харьцуулсан шүүмжлэл явж байгаа харагдсан. Мэдээж шүүмжлэлийг хүлээн авч, ирэх жил шинэчилнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
| Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа |
|
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |