• Өнөөдөр 2025-05-07

ТАНИЛЦ: Энэ сарын 17-ноос богино эргэлтээр явах автобусны чиглэл

2021-12-15,   655

   Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд  багагүй хугацаа өнгөрч байна.  2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. 
 
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1“5 шар – Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр орой ачааллын цагаар богино эргэлтийн чиглэлүүдийг нэмэлтээр оруулах аж. Харин Ч: 32, Ч: 69 чиглэлүүд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлнэ. 
 
Богино эргэлт хийх чиглэлүүд:
 
Ч: 1  Үндсэн чиглэл "5 шар –Офицеруудын ордон"
Ч: 1А  “5 шар -Мөнгөн завьяа”  
Ч: 1Б  “Сүхбаатарын талбай- Офицеруудан ордон”   
Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”
Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”
Ч: 69А "Зунжин худалдааны төв-Ард кино театр" 
Ч: 69Б "Ард кино театр –Вива сити хороолол"
 

ТАНИЛЦ: Энэ сарын 17-ноос богино эргэлтээр явах автобусны чиглэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188