• Өнөөдөр 2025-05-07

335 хүнээс коронавирусийн халдвар илэрч нэг иргэн нас баржээ

2021-12-15,   241

      Өнгөрсөн хоногт 335 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 191, орон нутгийн 138 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн гадаадаас ирсэн зургаан хүнээс халдвар илэрсэн аж. Ингэснээр нийт 387.16 хүнээс халдвар илэрсэн. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 гаруй насны нэг хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1966 хүн эндсэн байна.  

     Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2792 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4673 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 1008, хүндэвтэр 1443, хүнд 289, маш хүнд 52 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.


335 хүнээс коронавирусийн халдвар илэрч нэг иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188