Арванхоёрдугаар сарын 31. Он солигдох торгон агшин шинэ жилийн баярт монголчууд хэдийнэ бэлдээд эхэлжээ. Албан байгууллага, нийгэмлэг, холбоод, “Сайхан бүсгүйчүүд” группынхэн гээд газар бүр шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн баяр хөөртэй өдрүүд эд үргэлжилж байна. Энэ жил ямар нэгэн байгууллага, хамт олонд харъяалагддаг хүн бүр шинэ жилийн арга хэмжээнээс татгалзахгүй байх. Учир нь цар тахлын улмаас хоёр жил шинэ жил тэмдэглээгүй, өнжсөн болохоор баяраа эргэн дурсаж, урдынхаас илүүтэй тэмдэглэж, хамт олонтойгоо өнгөрүүлэхийг хичээж байгаа болов уу. Арванхоёрдугаар сард бид өвөл, цас, бие биеийнхээ гоо сайхныг бахдаж дотнын хүмүүсээ баярлуулж, дэлгүүр хэсэх, цана чаргаар гулгах, кино үзэх, талбайгаар зугаалах гээд гэрээс гадуур тэмдэглэдэг. Харин гэртээ гацуур модоо чимж, өвлийн өвгөн ааваас бэлэг авч, ээжийн гарын торт, хоол, янз бүрийн салат, жимс гээд амттай бүхнийг зооглож, телевизээ шинэ жилийн кино, концертууд үзэх байдлаар тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Шинэ жилээр хүүхдүүдээ баярлуулж, баярлахыг нь хараад сэтгэл нь сэргэдэг ээж, аавууд гацуур мод, өнгө өнгийн чимэглэлийн эрэлд гарчээ. Учир нь цар тахлын улмаас Хятад Улс хилээ хаасантай холбоотойгоор гацуур мод, гэрэл, чимэглэл олдохгүй, олдсон ч үнэ нь тэнгэрт хадчихсан хүүхдүүдийг нь уйлуулж, аав, ээжүүдийг туйлдуулж байна. Өмнөх жилүүдэд монголчуудын өргөн түмнээрээ зорьдог “Нарантуул”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдийг гацуур мод түүний гоёл чимэглэлүүд түм бумаараа өнгө алаглан чимж, жижгээс том, томоос саглагар хүртлээ сүндэрлэн чимж, нүд баясгадаг байлаа. Харин энэ жил он удаж, өнгө алдсан хэн ч “Мөнгөний гарз” гээд авахааргүй тав, аравхан модон дээр санаанд орохооргүй үнэ наачихсан хэдэн худалдагч нь “Авбал ав, авахгүй бол боль" гэсэн янзтай гэдийж байв. Ийнхүү худалдааны төвүүд шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур модоор дутаж, зорин ирсэн хүүхдүүд сэтгэл гонсгор буцаж байна. Харин цахим худалдааны группүүдээс мөнгө нь л байвал шинэ, хуучин гацуурууд зөндөө.


Шинэ жилийн гацуур болон чимэглэлүүд худалдаалах нэгдсэн групп болон бусад цахим группэд “Нэг жил зассан хуучин гацуур авна”, “Нэг жил зассан шинэ гацуур зарна” гэсэн сэтгэгдлүүд их байлаа. Тухайлбал, 210 см өндөртэй хуучин гацуур 550 мянга, 240 см-тэй гацуур 395 мянга гэх мэтчилэн хуучин гацуур зарж буй эзэд амандаа орсон үнээ хэлж байв. Үүнийг дагаад гоёл, чимэглэлийн үнэ өсөх нь ч тодорхой. 12 ширхэгтэй тоглоом 40-50 мянган төгрөг, дөрвөн ширхэг лаа 7500, цохны наалт 8000, цонхны гэрэл 35-45 мянга, санта малгай 3000-5000, хашааны гэрэл 15000 гээд зарж буй хүн янз бүрийн үнэ хэлж, гацуурын үнэ хэлбэлзэж байгаа ч эрэлт их байгааг “Гацуур авъя” гэсэн хүмүүсийн сэтгэгдлээс харж болно.
-Иргэн Б: Гацуурын үнэ 2-3 дахин өссөн байна

Энэ жил гацуур үнэтэй эрэлт ихтэй байгаа. Тиймээс иргэдээс гацуурын талаар мэдээлэл авсан юм. Иргэн Бадмаа “Энэ жил гацуур авч чимэглээд хүүхдээ баярлуулах гэсэн боловч сэтгэлд нийцэх гацуур олдохгүй юм. Гацуурын үнэ өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин өссөн байна. Тийм болохоор энэ жил гацуур авч чадахааргүй болсон” гэв. Гацуур мод, гоёл чимэглэл зарах цахим группэд канад үйлдвэрийн гацуур 600-4.0 сая төгрөгийн үнэтэй, энгийн гацуур 210-1.0 төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал,
2.10-2.20 метр өндөртэй гацуур 450-680 мянга, “Канад” үйлдвэрийнх нь 800-1.4 сая төгрөг,
Гурван метр өндөртэй нь 300-450 мянга,
1.80 метр өндөртэй нь 295-310 мянга, “Канад” үйлдвэрийнх нь 550-650 мянган төгрөгийн үнэтэй
1.50 метр өндөртэй нь 210 мянга, 90 см 120 мянга
2.1 мерт өндөртэй канад мод 850 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хүний сэтгэлд нийцэхээр гацуур сая төгрөгөөс эхэлж байгаа учраас иргэд гэрээ гацуураас бусад гэрэл чимэглэлээр чимэглэж эхэлжээ. Тухайлбал иргэн Нямсүрэн “Энэ жил ханан дээр гэрлээр модны дүрс гаргаж хүүхдүүдээ шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлсэн. Мод авах гэсэн боловч дийлэхээргүй үнэтэй байна. Дараа жил хямдрахаар нь гацуур авч өгнө гэж хүүхдүүдээ авласан” гэлээ. Энэ жил хил хаагдсан учир гацуур хомсдолтой, хүмүүсийн эрэлт их байгаа учраас айлууд хуучин гацуураа өндөр үнээр зарж байгаа аж. Тийм учраас хувь бизнес эрхлэгчид амныхаа зөргөөр үнэ хэлж байгаа учир пост бүртээ үнэ нь өөрчлөгдөж байна гэх гомдол гарсан. Тухайлбал, 2.40 см өндөртэй модыг 400 мянга гэсэн боловч дараагийн хүн асуухад нь 410 мянга төгрөг болж нэмэгдсэн гэх иргэдийн гомдол гарч байна.
.jpg)

| Гацуурын үнэ 2-3 дахин нэмэгдэж, дөрвөн саяд хүрчээ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |