• Өнөөдөр 2025-05-07

Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

2021-12-12,   263

Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Төвлөрсөн худалдааны нэг дэх үе шатыг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол хоёр дахь үе шатыг энэ сарын 6-наас 20-ны өдрийг дуустал Тэнгэр бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Фүүд сити худалдааны төвд үргэлжлүүлэн зохион байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Уг арга хэмжээнд аймаг орон нутгууд оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаагийн нэг жишээ бол Говь-Алтай аймаг юм. Тус аймгийн хувьд “хүнсний хүргэлт” арга хэмжээг хоёр дахь удаа зохион байгуулж, элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг уншуулснаар аль аймгийн аль малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгч танд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой юм.
Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188