• Өнөөдөр 2025-05-07

Эрдэнэт хотын анхдагчдыг шагнаж урамшууллаа

2021-12-09,   282

     “Эрдэнэт хотын өдөр”, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан ахмад багш, эмч нарын төлөөлөлд ойн медаль гардууллаа. Хорь дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод 1975-1976 онд Монгол Улсын 18 аймаг, есөн дүүргээс 6000 гаруй иргэн ирж Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босголцоход гар бие оролцож байсан түүхтэй. Тухайн үед илгээлтээр ирж байсан залуучууд өнөөдөр Эрдэнэтийн анхдагчид болжээ. Эдгээр хүмүүсийн төлөөлөлд аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ой”-н медаль гардуулсан юм.


Эрдэнэт хотын анхдагчдыг шагнаж урамшууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188