• Өнөөдөр 2025-05-07

Усан спортын сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат олгожээ

2021-12-09,   220

   Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ оны арвандүгээр сарын 03-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 07-н хүртэл Баянгол  дүүргийн  Усан спорт сургалтын төвд зохион байгуулжээ.

    Тус сургалтад бүтцийн нэгжүүдийн 25 алба хаагч хамрагдаж өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшсэн.Өнөөдөр сургалтад хамрагдсан алба хаагчдад нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням сертификатыг гардуулан өгч, амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Усан спортын сургалтад хамрагдсан алба хаагчдад сертификат олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188