-Энэ жил нийслэлд утаа их боллоо. Энэ нь сайжруулсан шахмал түлшний чанараас хамаарч байна гэсэн иргэдийн хардлага байна. Чанарын хувьд ямар байна вэ?
-Нийслэлийн 320 цэгт шахмал түлш борлуулж байна. Одоогоор 32 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Засгийн газраас 62-р тогтоол гарч, түүхий нүүрсийг хориглон, сайжруулсан түлш түлж иргэдийн хэрэцээг хангах болсноос хойш сайжруулсан түлшний стандарт гэж гарсан. Тус стандартын дагуу түлшийг үйлдвэрлэдэг. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдийн хэрэглээнд гаргахад Мэргэжлийн хяналтын газраас орц найралгын шинжилгээ хийсэн. Тус шинжилгээгээр бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний чанар 2019, 2020 оныхтой ижил чанартай байгаа нь батлагдсан. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшнээс үүдэн утаа их үүссэн зүйл байхгүй.
-Тэгвэл энэ жил ямар учраас утаа ихсээд байгаа гэж үзэж байна вэ?
-Утааны их, бага, агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг Цаг агаар, орчны шинжилгээний газар болон Нийслэлийн агаарын чанартай холбоотой газрууд гаргана. Одоогоор бол утааны ихэссэн, багассан гэсэн тоон мэдээлэл гараагүй байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ганц “Тавантолгой түлш” компани ажиллахаас илүү бусад байгууллагуудтай хамтран цогц хэлбэрээр бууруулах төлөвлөгөө бий. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн агаар орчны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллага хамтран нэгдэж утааг багасгана. Түүнээс ганц сайжруулсан шахмал түлшинд найдах боломжгүй.
-Иргэдийн сайжруулсан шахмал түлшний талаарх гомдол мэдээллийг хэр хүлээн авч шийддэг вэ. Энэ хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байна уу?
-Мэдээж иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авдаг. Гэхдээ яг түлш чанаргүй байгаад байгаа юм биш. Иргэд өөрсдөө сайжруулсан шахмал түлшээ зөв түлэх, мэдлэг мэдээлэл одоо хүртэл дутмаг байгаа нь их ажиглагдаж байна. Ялангуяа, орон нутгаас орж ирсэн айлууд түлшээ түлж чадахгүй байх тохиолдол их гарч байна. Манай компаны зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэвэл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд угаарийн хий мэдрэгчтэй эсэхийг шалгаж, яндан хөөлөх болон галлагааны талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа.
-Цаашид сайжруулсан шахмал түшийг сайжруулах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Хамгийн эхлээд хүхэр бууруулах чиглэлд төсөл хэрэгжүүлж байна. Ингэхдээ дотоодын үндэсний компаниас барьцалдуулагч эдийг нь авч, нэвтрүүлж байгаа юм. Энэ нь ирэх оны дөрөв, тавдугаар сард иргэдэд хүрч эхлэх юм. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээсээ өмнө холбогдох лаборатори, мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт нь гарсны дараагаар үйлдвэрлэлд нэвтрүүлдэг.
| Х.ГАЛЫМБЕК: Сайжруулсан шахмал түлшний чанараас үүдэн утаа ихсээгүй |
|
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |