• Өнөөдөр 2025-05-07

"Нарны сүүдэр" кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ

2021-12-06,   349

   Нэгдсэн үндэсний байгууллагын санаачилгаар дэлхийн 180 улс орон жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас Арван хоёдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг НҮБ-ын Хүн Амын Сан,  төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн.
 

  Энэ оны “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Хүчирхийлэл хүн бүрт хамаатай, та ч бас уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны санаачилгаар НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгээр хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Нарны сүүдэр” уран сайхны киног бүтээлгэж олон нийтэд хүргэхэд бэлэн болжээ. Тус кино дэлхийн хүний эрхийн өдөр буюу Арванхоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.


"Нарны сүүдэр" кино энэ сарын 10-нд нээлтээ хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188