Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр болов.
Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах ажлын товч тайланг сонсон, тулгамдсан асуудлын шийдэх боломжийн талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхөд хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл бараг атал ноднингийн мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн байна. Энэ нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25000 нэмэгдсэн, мөн нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байгаатай холбоотой аж.
Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын орчимд агаар чанарыг тодорхойлох хэмжилтийг авто замын ердийн ачаалалтай үе, хөл хорио тогтоосон үетэй харьцуулан хийсэн байна. Авто замын хөдөлгөөний үе дэх агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ РМ2,5 тоосонцор дөрөв дахин, РМ10 тоосонцор 3.8 дахин их гарчээ. Энэ нь авто замын сүлжээний дагуу тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол агаарын чанарт нөлөөлж байгааг тодорхойлжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомстолд орох эрсдэлтэй. Тиймээс нийслэлийн холбогдох байгууллагууд, ЦЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөхийг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгоно гэдгийг олон нийтэд мэдээлэх нь зүйтэй” гэв.
Шадар сайд С.Амарсайхан Үндэсний хорооноос гаргасан мэдээллээр агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарч ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн зарим нам даралтын зуухыг цахилгаанд шилжүүлэх, агаарын бохирдол үүсгэх элдэв зүйл түлж, шатааж болзошгүй айл өрхөд тавих хяналтаа сайжруулах, хогийн цэгт хог шатаахгүй байх, сайжруулсан түлшний түүхий эд болох нейтлинг, барьцалдуулагчийг лабораторийн шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, хорооны дарга нар өөрийн нутаг дэвсгэрийн айл өрхийн түлшний хэрэглээг нягталж ажиллах, иргэдийн картаар дамжуулан хэрэглээг нь хянах зэрэг ажлыг нэг сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх үүрэг болголоо.
Хурлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан мэдээллийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
| Н.ТАВИНБЭХ: Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг зөөхийг завдвал хурааж, улсын орлого болгоно |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |