• Өнөөдөр 2025-05-07

145 сургууль болон 277 цэцэрлэг ашиглалтад оржээ

2021-12-02,   677

      Нийслэлийн ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ. Тус сургуульд Чингэлтэй дүүргийн XIV дүгээр хорооны хүүхдүүд суралцах байна.
 
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 20 айлын 9000 м.кв газрыг улсын төсвөөр чөлөөлж, 2018 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны зургаадугаар сард улсын комисс хүлээн авчээ. Тус цогцолборын 145 дугаар сургууль нь 180 хүүхдийн суудалтай, зургаан анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоотой баригдсан байна.
 
Өнөөдрийн байдлаар 103 сурагч 20 багш ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Цэцэрлэгийн тухайд таван бүлэгт 120 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 20 багш, ажилтан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хүүхэд багачуудаа хүлээн авч байгаа аж.

145 сургууль болон 277 цэцэрлэг ашиглалтад оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188