БНСУ-ын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эгч нь нийлж, зургаан цагийн турш зодож, хүчээр согтууруулах ундаа уулган өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Мөн хохирогч охин Е-г хүчээр согтууруулах ундаа уулгаж, биед нь халдаж байгаа дүрст бичлэг хийж, бичлэгээ 5000 воноор зарж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл энэ талаар хүчирхийлэлд өртсөн 13 настай охин Е-гийн ээж
“Охин маань өнгөрсөн долдугаар сард энд дунд сургуульд орсон. Тэгтэл сургуулийнхаа дээд үеийн дөрвөн эгчдээ зургаан цагийн турш зодуулсан хэрэг гарлаа. Бүр зодож байгаа бичлэгээ хүртэл хийж, түүнийгээ зарж байгаа гэсэн болохоор охин маань одоог хүртэл сэтгэл зүйн дарамтанд байна.
Хэрэг гарахаас өмнө би цагдаад “Охин маань алга болчихлоо” гээд мэдүүлэг өгсөн. Охин маань зодуулсан эгч нарынхаа гэрт байсан юм билээ. Охиноо олохоос хоёр хоногийн өмнө би тэр айлд нь очиход охиныг маань “Битгий гар” гээд тагтан дээрээ нуусан.
Дараа нь нөгөө хүчирхийлсэн охидууд нь таньдаг цагдаагаа дуудаж өгсөн. Тэгсэн цагдаа нь “Охиныг чинь бороонд норчихсон аймшигтай юм байхаар нь олж авлаа” гээд мэдэгдсэн. Би ч очиж авахдаа орой байсан болохоор анзааралгүй явсаар амны хаалтаа тайлахад нь л нүүр, хацар нь хавдсан байгааг мэдсэн.
Түүнээс хойшоо охин маань нэг хэсэг тайвшрахгүй байсан. Харин нэг өдөр л хүчирхийлүүлсэн талаараа хэлсэн. Тэгээд би “Хоёулаа цагдаа, сэргийлэхэд нь мэдэгдье” гэхэд “Үгүй ээ, ээж. Тэд нар намайг яачих ч юм билээ. Намайг хаашаа ч хамаагүй явуулаад өг” гэсэн. Охиноо аргадаж аргадаж бид нар цагдаагийн байгууллагад хандсан.
Гэтэл цагдаа нар хүртэл тоохгүй, бүр охин маань хүчирхийлүүлж байгаа бичлэгийг үзүүлтэл авч хэлэлцэлгүй “Нотлох баримтгүй байж яах гээд байгаа юм” гэж уурласан. Хэргийн дараа хүртэл охиныг маань сургуулийн дээвэр дээрээ дуудсан байна лээ. Энэ талаар цагдаад хэлж, шалгаад өгөөч, хэргийг үнэн мөнийг шийдээд өгөөч гэхээр “Мэдүүлэг авна” гэж хэлээд л орхичихдог.
Одоо охинтой хамт нийлдэг найзууд нь хүртэл тоохоо байж охиныг маань дээрэлхдэг болсон. Түүнээс болоод охин маань сургуульдаа явахаа ч больсон” гэлээ.
| Солонгост хүчирхийлэлд өртсөн 13 насны охин Е-гийн ээж: Охиныг маань татаж байсан тамхиныхаа цогоор түлж, ишийг нь хүчээр идүүлсэн |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |