Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан тусгай илтгэгч Рем Алсалемыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний эрхийн дэд хороо нь үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Хүний эрхийн асуудал дээр бодлогын дэмжлэг, парламентын манлайлал үзүүлэх, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, ХЭҮК-оос гаргаж буй жил бүрийн тайлан хэлэлцэх, УИХ-ын шийдвэрийн санал, дүгнэлт, төслийг боловсруулах зэргээс гадна хүний эрх зөрчигдөж байгаа тодорхой асуудлуудыг нээлттэй сонсгол хэлбэрээр хэлэлцдэг” хэмээн Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм.
НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилт, хяналт, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан байдаг талаар, олон улсад хэрэгжиж буй хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжуудтай Монгол Улсын хүчирхийллийн тухай хууль тогтоомжууд хэрхэн уялддаг талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодруулж, мэдээлэл солилцов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ Манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр УИХ хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих, шалгалт чиг үүргийг өргөтгөсөн. Парламентын хяналт шалгалтын хуулийг хэлэлцэх шатандаа явж байна. Удахгүй эцэслэн батална” хэмээв. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан, хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, хэрхэн үр өгөөжөө өгсөн талаар мэдээллүүдийг өглөө.
Уулзалтын төгсгөлд “Энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн түүхэн ой тохиож буй. Хүний эрхийн төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэгч улс байхын төлөө ажиллаж байна. Бид ардчилал, шинэ Үндсэн хууль, зах зээлийн зарчмаар яваад 30 жил боллоо. Хүний эрхийн тухай хууль тогтоомж гэхээсээ гадна хүн бүрийг хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүн хүнээ хайрладаг байх соёлтой нийгмийг бий болгож өөрчлөхийн төлөө явж байна. Бид НҮБ-ын идэвхтэй гишүүн байж, хүний эрхийн бодлого санаачилгаар үргэлж дэмжигч байна” гэдгээ илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэ
| УИХ-ын гишүүн Б.Энхбаяр НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |