Халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Сунтарын Лувсанпринлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан энэ жилийн “Хангайн цом 2021” яруу найргийн наадмыг Цэцэрлэг хотод өчигдөр Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн ХДТ-т зохион байгууллаа. Сунтарын Лувсанпринлэй хутагтын нэрэмжит “Хангайн цом 2021” яруу найргийн наадамд 70 гаруй найрагч шүлгээ бүртгүүлж уралдсанаас яруу найргийн тайзнаа 20 яруу найрагч шүлгээ уншсан юм. Ийнхүү яруу найргийн тэмцээнд МЗЭ-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт зохиолч Мягмарын Амархүү тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Эл наадам нь Монголын уран зохиолыг дэлгэрүүлэх, яруу найрагчдын бүтээлийг олон түмэнд таниулах, уншигч зохиолчдыг холбох, орон нутгийн иргэд, хүүхэд залууст утга зохиолын гоо сайхныг мэдрүүлэх, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, яруу найрагч уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилго агуулдаг. Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн утга зохиолын “ХАНТАМИР” төв, Архангай аймгийн болон Эрдэнэбулган сумын ЗДТГ оролцсон бол С.Жамьянгаравын нэрэмжит аймгийн Нийтийн номын сан, "Номын соёлт ертөнц" ТББ, Архангай аймгийн Соёлын хэлтэс, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төв хамтран ажилласан байна.
| "Хангайн цом 2021” яруу найргийн наадамд зохиолч М.Амархүү түрүүллээ |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |