• Өнөөдөр 2025-05-07

Их дуулга тэмцээнээс манай улсын гурван тамирчин хүрэл медаль авлаа

2021-11-27,   361

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Их дуулга тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ.
 
Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд:
 
ДАШТ-ий хүрэл медальт Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох мэхээр цэвэр ялж, Гранд Слам ангилалаас ээлжит медалиа хүртлээ.
 
Мөн эмэгтэйчүүдийн -52 кг жинд:
 
Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой Мароккогийн Соумия Ираоуйтай барилдаж хөмрөх мэхээр цэвэр яллаа.
 
Түүнчлэн -57 кг жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Их Британы Аселъя Топрактай барилдсан бөгөөд өрсөлдөгч нь хориотой мэх хийснээр манай тамирчинд ялалтыг өгсөн.
 
Ингэснээр манай улс “Абу Даби-2021” Гранд Сламын эхний өдөр 3 хүрэл медальтай 41 орноос 8-дугаар байрт бичигдэж байна.

Их дуулга тэмцээнээс манай улсын гурван тамирчин хүрэл медаль авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188