Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн өнөөдөр таалал төгсжээ. Урлагийн салбарт тасралтгүй 45 жил ажилласан тэрбээр 1926 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэх газарт мэндэлжээ. Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторит суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Мөн 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр ногоон” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.
Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Мөн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-гаад гол болон туслах дүрүүдэд тоглож, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ. Түүний бүтээсэн уран бүтээлийн дүрүүдээс дурдвал,
1958 он “Гурван найз” сувилагч
1959 он “Морьтой ч болоосой” олны хэсэг
1964 он “Тус биш ус” жижүүр
1970 он “Хүргэн хүү” Жамцын эхнэр Аюуш
1970-1973 он “Тунгалаг тамир” Итгэлийн эхнэр Должин
1978 он “Газрын жигүүр” хөрш эмэгтэй
1984 он “Санаж яваарай” жижүүр
1985 он “Бид мартахгүй” барга эмгэн
1988 он “Хэцүү даалгавар” Долгор
1998 он “Далд уянга” Галаагийн ээж зэрэг кинонуудад дүр бүтээжээ.
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
| Гавьяат жүжигчин Л.ЦЭНДСҮРЭН таалал төгсжээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |