Монгол-Япон эмнэлгийг ЭМЯ-ны мэдлээс АШУҮИС-ийн харьяанд шилжүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр тус эмнэлэгт боллоо. Япон-Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж, 2019 оны зун ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ эмнэлэг нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрвөн хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байв.
2021 оны дөрөвдүгээр сараас хойш 150 ор дэлгэн коронавирусийн халдварын улмаас хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээн авч, тусламж үзүүлж байжээ. Одоогийн байдлаар 64 орыг ковидтой иргэдэд, бусад орыг мэс засал, эрчимт эмчилгээ зэрэг үндсэн тусламж үйлчилгээндээ зориулан ашиллаж байна.
Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Их сургуулийн эмнэлэг цаашид сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн гурван чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулна. Энэ эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон АШУҮИС-ийн багш нарын цалингийн зөрүү 60 хувьтай байна. Ирэх аравдугаар сард эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 15 хувиар нэмнэ.
Ийн үе шаттайгаар нэмэгдүүлж, их сургууль, эмнэлгийн ажилтнуудын цалинг ижил түвшинд хүргэхээ мэдэгдэхэд эмч, мэргэжилтнүүд алга ташиж, талархлаа илэрхийлэв. Мөн тэрбээр Их сургуулийн эмнэлэгт цаашид магистр, доктор, резидент эмчийн болон мэргэжил дээшлүүлэх зэрэг бүх шатны сургалтыг дадлагатай хослуулан явуулах орчин нөхцөл бүрдлээ хэмээн онцолсон юм. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх шийдвэр гарч буй түүхэн өдөр тохиож байна. Улс орон эрүүл мэндийн хамгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд их сургуулийн эмнэлгээ бэхжүүлдэг. Их сургуулийн эмнэлэгт хамгийн сайн чадварлаг профессорууд, багш, судлаачид ажилладаг учир улсынхаа эрүүл мэндийн салбарыг манлайлж явдаг. Тиймээс их сургуулийн эмнэлгийг бүх талаар дэмжин ажиллах болно. Австрийн засгийн газрын 7.5 сая долларын санхүүжилтээр 2022 онд их сургуулийн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.
Эрүүл мэндийн тусламж авах зорилгоор Монгол Улсаас жилд 120-140 сая доллар гадаад руу урсаж байна. Энэ их мөнгөн урсгалыг Монголдоо үлдээх их сургуулийн эмнэлэг голлох үүрэгтэй ажиллана гэж бодож байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Монгол-Япон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг гурван жилийн дотор АШУҮИС-ийн багш нарын цалингийн түвшинд хүргэх үүргийг АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатарт өгч, гурван жилийн дараа ирж, үүрэг даалгаврын биелэлтийн асуух болно гэлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Коронавирусийн халдварын үед салбарынхаа ачааг үүрэлцэж, халдвартай иргэдэд яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үзүүлж ажилласан Монгол-Япон эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье. Цар тахлын эсрэг арга хэмжээнд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, судлаачид бодлогын зөвлөмж өгч, шүлсээр оношлох оношлуур бүтээн эрүүл мэндийн салбартаа онцгой үүрэгтэй ажиллаж байна. Монгол-Япон эмнэлгийг БШУЯ-д шилжүүлж, их сургуулийн эмнэлэгтэй болсноор цаашид төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулна. Энэ чиглэлээр ЭМЯ, БШУЯ-тай хамтарч бодлогын шийдвэрүүд гаргах болно гэсэн юм.
Монгол-Япон эмнэлэгт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг 517 хүний орон тоотой ажиллаж байна. Тус эмнэлэгт АШУҮИС-ийн багш нар гэрээгээр ажиллаж байсан бол энэ шийдвэр гарснаар эмнэлгийн тасаг, их сургуулийн тэнхимүүд нэг бүтэц болон ажиллах орчин өнөөдрөөс бүрдэж буй юм.
| "Монгол-Япон” эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |