Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас есөн настай охины амиа алдсан хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хүүхэд хамгааллын хуульд “Нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглосон” байдаг. Хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг ажигласан, таамагласан, мэдсэн тохиолдолд иргэн хүн холбогдох байгууллагад заавал мэдээлэх чиг үүрэгтэй. Гэсэн ч тухайн есөн настай охин өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан талаарх мэдээллийг холбогдох хамтарсан багууд мэдээлээгүй. Улмаар анхан шатанд ажиллаж буй Цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн гэр бүлийн асуудалд анхаарал хандуулж ажиллаагүй гэх мэт урьдчилсан мэдээлэл байна. 2018 оны 11-р сард талийгаач охин алга болчихлоо гэсэн дуудлага 108 утсанд ирсэн байсан. Гэвч 2 цагийн дараа охин орон нутагт суудаг эмээтэйгээ утсаар ярихаар хажуугийн дэлгүүр рүү орсон байсан юм байна. Эцэг эх нь оллоо гэсэн хариу ирсэн байсан.
Мөн өнгөрсөн зургаадугаар сард ГССҮТ дээр хүүхэд тоглоомноос унаад гараа гэмтээчихлээ гэж ээжтэйгээ очиж үзүүлж байсан юм билээ. Гэмтлийн эмнэлэг тухайн үед хавирга нь бороолоод эдгэж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан гэсэн мэдээлэл байгаа.
БЗД-ийн хөгжлийн газраас ажлын хэсэг гаргаж, баримт нотолгоотой мэдээлэл эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа. Хэрэв нийгмийн ажилтан тухайн гэр бүлтэй ажиллаагүй, мэргэжлийн ур чадвар байхгүй нь үнэн, дараагийн шатны байгууллагад мэдээлээгүй байвал бид цаашдаа нухацтай авч үзэх зайлшгүй шаардлагатай болно.
БЗД-ийн 23 дугаар хорооноос өгсөн урьдчилсан мэдээлэлд тухайн охины эгч болох 12 настай охин хөгжлийн бэрхшээлтэй. Мөн хоёр настай эрэгтэй дүүтэй. Ээж нь жирэмсэн буюу гурван хүүхэдтэй өрх байсан. Талийгаач охиныг хөгжлийн бэрхшээлтэй байсан гэх мэдээлэл байхгүй. Энэ он гарсаар 9126 хүүхдэд хүүхэд хамгааллын хувийн хэрэг нээсэн. Эдгээр хүүхдүүдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн. Манай агентлагийн эрсдэлийн программд 21 мянга 400 хүүхдийн кэйс бүртгэгдсэн. Бид 7600 хүүхдийн хэрэг дээр ажиллаж, шийдвэрлэсэн" гэв.
| "Цагдаагийн байгууллага тухайн гэр бүлд анхаарал хандуулж ажиллаагүй" |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |