Зуны сар гарсаар хэд хэдэн удаа хүчтэй бороо орсон. Усархаг борооны улмаас Улаанбаатар авто зам усанд автаж, гарах гарцгүй болтлоо үерт "хашигддаг" нь шинэ асуудал биш. Үе үеийн хотын удирдлагуудаас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх суваг, шуудуу, далан барихыг шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадаагүй байна. Нийслэлийн хэмжээнд 180 гаруй км далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ байдаг. Авто замын гадаргуун дээрх усыг 2000 орчим худгаар дамжуулан авч зайлуулдаг талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлсэн. Харамсалтай нь, 600 гаруй кт авто замтай Улаанбаатар хотод энэ бол тун хангалтгүй үзүүлэлт юм. Тэгвэл нийслэлд усархаг бороо орох бүрд үерт автдаг, цаашид ч их хэмжээний үер буух хамгийн эрсдэлтэй цэгүүдийг нэрлэж байна.
1. Баянзүрх дүүрэг нэгдүгээр хороо, “Е mart” орчмын уулзвар.

2016 онд аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, “E mart” дэлгүүрийн дөрвөн замын уулзвар бүхэлдээ усанд автаж байсан билээ. Замаар зорчиж байсан автомашины "хамрыг" давсан их ус тогтож, зарим жижиг оврын автомашин усанд урсах байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж байсан. Тус хорооны оршин суугчид “E mart” дэлгүүр баригдаж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байв.
2. Гэгээнтэн цогцолборын уулзвар.
.jpg)
2019 онд “Гэгээнтэн” цогцолборын уулзвар орчимд үер бууж, замыг хэсэгчлэн хааж байсан.
3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол.

Хэдхэн хоногийн өмнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Баянмонгол хорооллын зам бүхэлдээ усанд автаж, явган хүн байтугай жижиг суудлын тэрэг явахад хүндрэлтэй болсон агаад замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүссэн. Өмнөх борооны усыг цэвэрлэж амжаагүй байтал бороо орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, усыг нь тийм хурдан хугацаанд сорох боломжгүй болжээ. Тиймээс явган зорчигчдын зарим нь хөлдөө гялгар тор углаж зарим нь тоосго эгнүүлэн тавьж зам гарч байсан билээ.
4. Баянгол дүүргийн гуравдугаар хороо, “Барс” зах, Нарны гүүр орчим.

Жил бүрийн хүчтэй борооны улмаас Нарны гүүрийн ойролцоох зам үерт автдаг. Их хэмжээний үер буувал машины дугуй давсан ус тогтдог. Үүнээс үүдэн “Барс” зах, Нарны гүүр орчмоор явган хүн, авто машин зорчих ямар ч боломжгүй болдог.
5. Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станцын орчим.

2019 онд орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8,12 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станцын ойролцоо үер бууж нэг гудамны зургаан айл усанд автаж байсан. Энэ талаар тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Тухайн газар үерийн аюултай бүс. Иргэд өөрсдөө ирж, гэрээ бариад байна” хэмээж байсан.
6. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх Сэлх орчим.
2018 онд Сүхбаатар дүүргийн Бэлхээс Сэлх хүртэл хэсгийн айлууд үерт автаж байсан. Үерийн улмаас зам цөмөрч, эвдэрсэн учир нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байсан.
Нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь гэр хороолол буюу үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Энэ жил олон жилийн дунджаас илүү хур тунадас орно хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Усархаг бороо удаан үргэлжилбэл Тасганы овоо, Чингэлтэй, Сонгинохайрхан уулын ус бууж, хот усанд автах аюул ойрхон байгаа. Ер нь үер усны аюулын талаар салбарын мэргэжилтнүүд жилийн жилд ярьдаг, мэдээлдэг. Гэсэн хэдий ч үеийн үед хотын дарга нар энэ асуудлыг тоож, тооцоолдоггүй. 2015 онд гаргасан Үерийн эрсдэлийн менежментийн судалгаагаар Улаанбаатарт их хэмжээний үер болбол 80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учирна гэсэн дүн гарсан. Үерийн онц аюултай бүсэд 200 мянган иргэн, орон сууцны 600 барилга, 31 мянган гэр, 190 сургууль, цэцэрлэг болон эмнэлэг байрлаж байна. Сэлбэ голын дунд хэсэгт байдаг өндөр хүчдэлийн станц зэрэг дэд бүтцийн томоохон байгууламж ч үерийн бүсэд бий. Тиймээс жилийн жилд яригддаг, хамгийн эрсдэлтэй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна.
| ТАНИЛЦ: Улаанбаатар хотын үерт автдаг цэгүүд |
|
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |