-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ирээдүйгээс ирсэн зочид” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдээс эерэг үнэлгээ авч байгаа шүү дээ. Уран бүтээлчийн хувьд сайхан байгаа байхдаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Уншигч та бүхэндээ өглөө, өдөр, оройн мэнд хүргэе. “Ирээдүйгээс ирсэн зочид” кино маань хүмүүсээс эерэг үнэлгээ авч байгаад үнэхээр баяртай байгаа. Хүмүүсийн сэтгэлд нийцэж байгаа учраас илүү их хичээх итгэл, урам зориг авлаа. Урлагийн хүмүүсийн хийсэн ажлыг иргэд нээлттэй харж, тэднээр хийсэн бүтээснээ дүгнүүлдэг учраас магтаалд талархаж, шүүмжлэлийг өөртөө тусгаж, бодитоор хүлээж авч байна.
-Цаг хугацаагаар аялдаг сонирхолтой зохиолтой уран бүтээлд тоглох ямар байв. Хэрэв үнэхээр тэгж цаг хугацаагаар аялчихвал та яах юм шиг санагдсан бэ?
-Хүүхэд байхаасаа үлгэр, уран зөгнөлт зохиолтой кинонд дуртай хүүхэд байлаа. Алиса гайхамшгийн оронд” кинонд бүр ч их дуртай. Хэрэв цаг хугацаагаар шилжээд өөр ертөнц, өөр цаг хугацаанд очвол би яах бол гэж их бодно, төсөөлнө. Төсөөлж, мөрөөддөг байсан кино Монголд хийгдэх гэж байгааг мэдэх үнэхээр догдолмоор. Кинонд тоглох урилга ирж, зохиолоо уншихдаа буцаад хүүхэд болчихсон юм шиг л төсөөлж, догдолсон. Байгальд урц барьчихсан, эртний хувцас өмссөн жүжигчдийг хараад цаг хугацаагаар аялсан юм шиг санагдсан. Тэднийг хараад гайхширч, ханаа байгаадаа эргэлзэж байгаа сэтгэл хөдлөл минь үнэн дүрсэнд буусан хэрэг. Хэрэв үнэхээр цаг хугацаагаар аялбал үнэхээр гайхалтай санагдана. Гэхдээ би арай өөрөөр хүлээн авч, арга мэхээр тэдэнтэй харилцах байх. Би Заяагаас илүү сахилгагүй учраас түүхийн нэг хэсэг болж үлдэх магадлалтай шүү.
.jpg)
-Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой хөөрхөн гэгээлэг уран бүтээлийн гол дүрд тоглох ямар байв. Таны дүрээр уран бүтээлчид үзэгчдэд юу хэлэхийг зорьсон бол?
-Заяа тун хэвлүүн, адтай сэргэлэн, хэн нэгнээс айдаггүй хэлье гэснээ хэлчихдэг. Түүнээсээ болоод заримдаа бодлогогүй үг, үйлдэл гаргачихдаг. Энэ дүрд тоглоход хэцүү зүйл байгаагүй ээ. Би ч гэсэн Заяа шиг дэврүүн, хөөрүү нэгэн. “Ирээдүйгээс ирсэн зочид” кинонд тоглоод олон зүйл ойлгож авсан. 20 гаруй насны залуус дунд хүүхдээрээ нэгэн байхад хэдийн биеэ даачихсан залуус ч байдаг. Заяа бол хүүхдээрээ, адтай сэргэлэн залуусын төлөөлөл. Миний хувьд дүрээрээ эх орныхоо түүхээ мэддэг байхын уриалдаг. Сүүлийн үеийн залуус Монгол хэлээрээ ч бүрэн дүүрэн ярьж чадахаа больсон, дунд нь заавал нэг гадаад үг ордог болсон байна. Түүнийг л шүүмжилж байгаа юм. Түүх, хэл соёлоо мэддэг хүн л өөр улсын соёл хэлийг сайтар сурдаг юм билээ. Залуустаа Монгол орныхоо түүх, соёл, байгаль орчныг харуулж, бахархлыг мэдрүүлэхийг хүссэн.
-Дэггүй оюутны дүрд тоглосон шүү дээ. Таны оюутан байсан үеийнхээ талаар яривал, ямар оюутан байсан бэ?
-Би тун даруухан оюутан байсан шүү. Арван жилдээ л дэггүй байсан юм байна. Нэг сонирхолтой зүйл нь кинон дээр Заяа багшдаа “Дүн гаргаад өгөөч” гээд архи өгдөг шүү дээ. Тэр миний амьдралд тохиолдож байсан, гэхдээ архи өгөөгүй ээ. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан учраас заримдаа хичээлдээ сууж амжихгүй, гэхдээ хичээлээ сайн хийдэг оюутан байсан шүү. Ирцийн оноогоо авахын тулд багшдаа юм өгч байсан.
-МУСТА Н.Ялалт жүжигчинтэй хамтарч уран бүтээлд тоглох ямар байсан бэ. Танд олон зүйл дээр зааж, зөвлөж байв уу?
-Н.Ялалт ахтайгаа хамтарч “Ирээдүйгээр ирсэн зочид” кинондоо тоглох үнэхээр сайхан байсан. Н.Ялалт ах манай аавтай чацуу, тиймээс зураг авалтгүй үгд “Ааваа” гэж дуудаж байсан. Миний урлагийн аав л гэсэн үг. Тоглох үедээ тоглож, зөвлөгөө авах үедээ сайн асууж, заалгана. Би чинь сэтгүүлч мэргэжилтэй, жүжиглэх талаар сайн мэдэхгүй шүү дээ. Тэр бүрд надад зааж, зөвлөж байсан. Ахдаа маш их баярлалаа.
.jpg)
-Та зохиолоо уншихдаа дүрээ хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлснөө бодит болгоход хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?
-Анх зохиолоо уншихдаа л кинон дээр гарч байгаа Заяаг төсөөлсөн. Төсөөлсөн Заяагаа амилуулж чадсан гэж бодож байгаа. Гэхдээ төсөөлснөө илүү бодит болгоход тусалсан хүн нь манай найруулагч н.Төгөлдөр. Эхний хэдэн өдрийн зураг авалтын үеэр дүрдээ сайн орж чадахгүй, төсөөлснөө гаргахгүй, биеэ барьсан. Анхны өргөн дэлгэцийн уран бүтээл, тэр дундаа гол дүр олон хүний ажил надаас шалтгаалж байгаа шүү гэж бодох тусам өөрийгөө айлгаад байсан юм билээ. Би хэр нь би биш юм шиг мэдрэмж их төрсөн. Тэр үед найруулагч “Энэ дүр дээр яаж ажиллах уу гэж хэнээс ч битгий асуу, өөрийнхөөрөө тогло” гэж хэлсэн. Найруулагчийнхаа хэлсэн зөвлөгөөг хүлээж аваад, тэр дагуу тоглосон. Кино багийнхан маань бүгд намайг дэмжсэн учраас кинонд тоглох аялал минь хэцүү байгаагүй ээ.
.jpg)
-“Нусан багааяа” киноны хотын хөөрхөн охины дүр олон хүний хайр татсан шүү дээ. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-Миний анхны бүрэн хэмжээний уран бүтээл. Эрдэнэчимэг охины дүрд үнэхээр хайртай, яг л арван жилийн сурагч болж, сайхан хүмүүстэй олон дурсамж бүтээгээд ирсэн. Харцаа зөөллөж, өөрийгөө илүү сайхан даруухан болгож байж тус дүрд тоглосон. Миний дүр хэлэх үг багатай ч царайны хувирал их үзүүлдэг. Найруулагч, зохиолчийн төсөөлсөн даруухан, дөлгөөн охины дүрийг гаргахын тулд их хичээсэн.
-Яагаад сэтгүүлч мэргэжил эзэмших болов, жүжигчин болох сонирхол байсан уу?
-Багаасаа жүжигчин болохыг хүсдэг, толины өмнө өөрийгөө харж жүжиглэдэг байлаа. Дуучин Т.Ариунаа эгчийн дууг дуулж, адилхан хувцаслах гэж хичээж тоглодог хүүхэд байлаа. Кино дуурайж сайн муу талд нь орж өөртэйгөө тоглодог хүүхэд байлаа. Бадмаараг ахлах сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Цагаан толгойгоор төсөөлбөл жүжигчин мэргэжлийн эгшиг 7-г үзчихсэн гэж боддог. Дараа нь СУИС-ын сэтгүүлчийн ангийг сурч төгссөн. Би хэзээ ч нэгэн хэвийн амьдралаар амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс эргээд урлагтаа орохоор шийдсэн.
-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Би дайчин эмэгтэйн дүрд тоглохын хүсдэг. Хүссэн дүрдээ сайн тоглохын тулд морь унаж, сур харваж сурсан.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Заавал “ийм” гэсэн тодотгол байхгүй ч мууг сурталчилдаггүй, үнэн уран бүтээлч байхыг хүсдэг. Хүн шиг хүн байхыг л хичээдэг дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
| А.ХЭРЛЭН: МУУГ СУРТАЛЧИЛДАГГҮЙ, ҮНЭН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |