“Хайр минь мөнх, үүрд хамтдаа байхдаа
Хоёр зүрх нэгэн хэмнэлээр цохилно
Хязгааргүй тэнгэрийн дор ч гэсэн
Хамгийн ариухан нь чи минь л байна” хэмээх MC Collection хамтлагтай хамтарсан “Түүндээ” дуугаар нь сонсогчдын сайн мэдэх дуучин Уранчимэг буюу Runaa-тай ярилцлаа.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээлүүдээ хэдхэн хоногийн өмнө сонсогчдодоо хүргэсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байна?
-Өнгөрсөн долоо хоногт хамтарсан уран бүтээл болон “Хайрт минь гэж дуудаач” гэх соло уран бүтээлээ гаргасан. Соло уран бүтээл маань “Ирээдүйгээс ирсэн зочид” киноны дуу болж гарсан учраас үнэхээр баяртай байгаа.
-Уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?
-Noname хамтлагтай хамтран “Bye”, MC Collection хамтлагтай “Түүндээ” дуугаа хамтран гаргасан. 2024 онд анхны соло уран бүтээл “Миний од” дуугаа гаргасан.
-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал. Анхны дуугаа сонсогчдод хүргэх ямар байсан бэ?
-Үнэхээр их догдлол, хэрхэн хүлээж авах бол гэсэн айдастай л байсан даа. Анхны уран бүтээл маань уянгын дуу байсан учраас хүмүүс сонирхож, таатай хүлээж авсан. Анхных гэдэг утгаараа маш их догдлол л мэдэрсэн дээ.
-Уран бүтээлээ хэрхэн хийдэг вэ?
-Толгойд орж ирсэн мөртүүдээ шууд л тэмдэглэдэг. Дараа нь тэр үг, тэр үед мэдэрсэн мэдрэмжээрээ дууныхаа үгийг зохиодог. Нийгэмдээ эерэг зүйлсийг түгээдэг уран бүтээлч байхыг л хичээдэг дээ.
-“Миний од” дууныхаа талаар ярихгүй юу. Залуучуудын сонсох дуртай дуу болсон байна шүү дээ?
-Анхны соло дуу учраас их хайртай. Хүн болгонд өөрийн гэсэн нэг од байдаг гэсэн утгыг хөгжмөөр илэрхийлэхийг хүссэн. Мөн анхны дуу минь хөөрхөн хөнгөн утгатай киноны дуу болсонд баяртай байдаг.
-“The Voice of Mongolia” шоуны талаар ярих уу. Тус шоу таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-2018 онд хамгийн анх “The Voice of Mongolia” шоу зохион байгуулагдсан. Дуулдаг, дуулах дуртай байсан учраас өөрийгөө сорихыг хүсэж тэмцээндээ орсон. Намайг дуулах үед дөрвөн шүүгч эргэж харна гэж огт бодоогүй. Хүмүүс миний дуулалтыг эергээр хүлээж авч дэмжсэн учраас цаашдын урлагийн замналд маань сайнаар нөлөөлсөн.

-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Багадаа энэ талаар бодож байсан уу?
-Дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Өөрийгөө дуучин биш бүжигчин болно л гэж боддог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам дуулах чадвар минь сайжирч, дуулж байгаадаа дуртай
болсон. Мөн бүжиглэж байхдаа авсан бэртэл маань дуучин болоход нөлөөлсөн. Урлагийн л хүн болох хүсэл мөрөөдөлдөө баттай зогссон шүү.
-Хүмүүс урлагийн хүн байх хэцүү гэж ярьдаг. Дуучин болох гараагаа амжилттай эхлүүлсэн залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Хэцүү зүйлгүй мэргэжил байхгүй шүү дээ. Хэдийгээр би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч энэ салбарт ажиллахад хэцүү ч дуртай зүйлээ хийж байгаа учраас аз жаргалтайгаар ажилладаг. Харин ч илүү хөгжүүлж, сайн байхыг хичээдэг.
-Уран бүтээлдээ ямар хэв шинжийг шингээхийг боддог вэ. Бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Бусадаас онцгойрох зүйл нь цөөхөн байх. Гэхдээ харьцангуй уянгын дуу дуулах сонирхолтой, дуртай байгаа нь онцлог болж болох юм болов уу.
-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?
-Би компьютерын инженерээр төгссөн. 2026 онд илүү идэвхтэйгээр уран бүтээлүүдээ гаргахаар төлөвлөсөн. Хүмүүст хэлэх болоогүй ч ирэх жил хийхээр төлөвлөсөн нэг том ажил бий. Сайн уран бүтээлүүдээр сонсогчидтойгоо уулзах төлөвлөгөөтэй байгаа.
| RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |