"Багаасаа медаль авсан болохоор шагнал авах миний хувьд энгийн л зүйл. Хамгийн гол нь даруухан байх хэрэгтэй” хэмээн тэр өгүүлнэ. Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул охин ийм л сэтгэлзүйтэй болохоор хождог гэмээр. Тэмцээний үеийн баяр, догдлол, хөнгөн айдас, амжилтын тухай яриа өрнүүлэхээр бид тэднийхийг зорьлоо. Д.Мөнхзул охин Румын Улсад зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын цомоо гялтгануулан, аав, ээжтэйгээ инээлдсээр биднийг угтсан юм. Түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
-Сайн байна уу. Юуны өмнө өсвөрийн шатарчдын дэлхийн хошой аварга болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаад яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Баярлалаа. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 өргийн турш гараанд ямар ч асуудал гаргаагүй бэлдсэн багшдаа, тэмцээнд явахад зардлын асуудлыг шийдэж өгсөн Skytel компанид, дэмжиж, тусалсан Төрийн банкны хамт олондоо, 16 жилийн турш дэмжиж байгаа аав, ээждээ баярлалаа.
-Хожлын тоглолт айдас, догдлолтой байсан болов уу. Тэр мөчөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Сүүлийн тоглолтууд догдлол ихтэйгээс гадна хариуцлага шаарддаг. Өсвөрийн дэлхийн аварга 11 өргөөр тоглодог. Нэ өрөг нь 4-5 цаг болдог. Хожсон нь хожсонтойгоо тоглоод явна. Энгийн шатрын тэмцээн бол есөн өргөөр болдог. Харин өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд хоёр өрөг илүү байдаг болохоор хариуцлага өндөртэй.
.jpg)
-Тоглож байх явцад хожих, хожигдох мэдрэмж төрдөг үү. "Би хожиж байна шүү" гэдэг ч юм уу?
-Мэдээж хожих, хожигдох нь гэсэн мэдрэмж төрнө. Хамгийн гол нь зөв байрлалаа олох нь их чухал. Тэгээд цааш үргэлжлүүлэн тоглоод явахад амар болдог. Зөв байрлалаа олоод, сууриа олчих юм бол хожих юм байна гэсэн итгэл төрдөг. Энэ удаагийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд шатрын муу байрлал аваагүй гэж бодож байгаа. Байнга л сайн байрлал аваад, өрсөлдөгчтэйгээ тулж тоглоод, дуусгасан.
-Оролцсон тэмцээнийх нь хамгийн сэтгэл хөдөлгөм тоглолт аль нь байв?
-Арав гаруй жил шатраар хичээллэсэн юм байна. Эгч, дүү гурвуулаа шатар тоглодог. Анх шатарт хэн хөтөлж оруулсан юм бэ?
-Шатраар хичээллээд 10 жил болж байна. Анх эгч маань тоглож эхэлсэн юм. Дараа нь тэгээд эгч, аав хоёрыг шатар тоглож байхад нь би харж байгаад сурсан. Багадаа дуулдаг, бүжиглэдэг, даам мэддэг байв. Харин мэдэхгүй ганц зүйл нь шатар байсан болохоор сонирхолтой санагдаж, шатар сураад, тэмцээнд оролцож эхэлсэн.
.jpg)
-Орон орны хүүхдүүдтэй өрсөлдөхөд монгол хүүхдүүд илүү байдаг болов уу?
-Монгол хүүхдүүдийн хувьд авьяас чадвар, нөөц бололцооны хувьд илүү ч олон улсын тэмцээнд гадаад руу явдаггүй болохоор төдийлөн амжилт гаргаж, өөрсдийгөө танилцуулж чаддаггүй. Нөгөө талаар Монголд мөн олон улсын тэмцээн ч нэг их болдоггүй учир ретингийн хувьд ялгаатай байдаг.
-Тэгвэл гадны хүүхдүүд монгол гээд айх, “Монголчууд ер нь сайн даа” гэх зүйл байдаг болов уу. Өрсөлдөгчөө айж байгааг мэдэрдэг үү?
-“Монголчууд сайн” гэж боддог байж магадгүй юм. Энэ удаагийн тэмцээнд бол надтай тоглохдоо айж байгаа хэд хэдэн хүүхдийг харсан. Өрсөлдөгч маань айж байгаа нь харц болон үйл хөдлөлөөс нь мэдрэгддэг. Гэхдээ монгол хүн гэдгээр нь айгаагүй байх. Би сайн тоглож байсан болохоор эмээсэн байх гэж бодож байна. Энэ удаагийн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 насны ангилалд Монголоос ганцаараа явсан. Ганцаараа болохоор сайн тоглох шаардлага ч үүссэн.
-Хүүхдүүд эмээж байгааг мэдээд, өөрийн чинь хувьд тайвшрах зүйл байх уу?
-Мэдээж дэлхийн аварга шүү дээ. Өрсөлдөгчөө басаж, амархан хожих тухай бодохгүй шүү дээ. Айж байгаа хүүхэд өөрөө өөртэйгээ шатраа тоглоод байдаг. Үндсэндээ айдастайгаа тоглосоор байгаад дуусдаг.
.jpg)
-Энэ удаагийн тэмцээнээс хэд дэх медалиа хүртсэн бэ. Нийт хэчнээн амжилт гаргасан байна вэ?
-Энэ миний дөрөв дэх дэлхийн аваргын медаль. Өсвөрийн шатарчдын тэмцээнд хамгийн сайн гэж тооцогдох гурван тэмцээнээс хоёр, хоёр алт авсан. Тэгээд Өсвөрийн дэлхийн аварга боллоо. Мөн Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулдаг сурагчдын дэлхийн аварга гэж болдог. Энэ тэмцээнээс хоёр мөнгөн медаль авсан. Азийн аваргаас харин хоёр алтан медаль хүртсэн.
Уг нь олон улсын мастер гурван норм биелүүлээд, ретингээ биелүүлж авдаг. Энэ удаад аварга болсон болохоор норм биелүүлэхгүйгээр авч байгаа.
-Дэлхийн шатрын холбооны мастерыг эрт авсан санагдаж байна?
-Найман настайдаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг хангасан. 12 насандаа Дэлхийн шатрын холбооны мастер болсон. Одоо харин олон улсын шатрын мастер болж байна. Гэхдээ энэ жилдээ багтаагаад олон улсын мастер цолоо авах байх.
.jpg)
-Багаасаа эрт медаль аваад, шагнал авахаар хөөрөх, онгирох үе гарах байх?
-Багаасаа медаль аваад сурсан болохоор шагнал надад энгийн л зүйл шиг санагддаг. Хамгийн гол нь даруухан байх хэрэгтэй шүү дээ. Түүнээс гадна амжилт гаргахад минь тусалсан Б.Гүндаваа багш болон дэмжигч байгууллага, хүмүүстэй баярлалаа гэж хэлье. Олон хүний нөр их хөдөлмөр, сэтгэлээр амжилт гаргадаг.
-Цаашид ямар тэмцээнд орохоор зорьж байна вэ?
-Аравдугаар Ази тивийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох гэж байгаа. Тэгээд шатрын их мастер болохын төлөө хичээнэ.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Тэрбээр "Шатар тоглосноор сайн бодож сурдаг. Аливаа асуудалд зөв шийдвэр гаргадаг" хэмээснийг төгсгөлд онцолмоор байна. Тэр бидэнтэй ярихдаа ч бодож, цэгцтэй өгүүлж байсан.
.jpg)
| ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Д.МӨНХЗУЛ: Өрсөлдөгч айж эхлэхэд л би хожиж байгаагаа мэдэрдэг |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |