-Аян замдаа сайн явж ирэв үү. Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцон медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн явж ирлээ. Баярлалаа. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад эх орноо төлөөлж, анх удаа оролцон, дасгалжуулагч, багийн эгч нарынхаа тусламж, дэмжлэгийн хүчээр амжилттай тоглоод ирлээ. Манай баг нэгдмэл, нэг зорилготой байж чадсан нь багаараа амжилт гаргах үндэс болсон.
-Ширээндээ түрүүлж медаль хүртэнэ гэдэг том амжилт шүү?
-Би дөрөвдүгээр ширээнд тоглож хувийн дүнгээр алтан медаль авсан. Энэ амжилтыг гаргахад багийн хамт олон, эгч нар дэм, тус боллоо. Үргэлж хамт байж, зааж зөвлөж байсан багш нартаа, багийнхандаа, их баярлаж байна. Ширээндээ алтан медаль авна гэдэг бараг л боломжгүй, маш хэцүү зүйл. Медаль хүртсэндээ сэтгэгдэл их өндөр байгаа.
.jpg)
-Анх удаа дэлхийн энэ том тэмцээнд орж үзэхэд сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн байв?
-Миний хувьд ийм өндөр чансаатай дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцож үзэж байгаа болохоор эхний өрөгт багагүй сандралтай байсан ч дараагийн өргөөс тайвширч, төвлөрч чадсан. Дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцож байгаа миний гурав дахь тохиолдол. Би гуравдугаар ангид байхдаа Арабын нэгдсэн Эмирт Улсын Аль Айн хотноо явагдсан өсвөр үеийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож мөнгөн медаль хүртэж байсан л даа.
-Тэгэхээр их багаасаа шатар тоглож сурчээ?
-Цэцэрлэгт байх үеэсээ л нүүдэл заалгаж сурсан. Аав, ах хоёр маань намайг шатарт дуртай болгосон. Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны шатрын багш Н.Баттулга багш манай цэцэрлэгийн хүүхдүүдэд шатар заадаг байсан юм.
-Дараагийн зорилго гэвэл?
-Цаашид илүү их хичээж зүтгэнэ. Ирэх сард болох өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнэ.


| ОУШХМ Б.МӨНГӨНЗУЛ: Дасгалжуулагч, багийн эгч нарынхаа тусламж, дэмжлэгээр алтан медаль хүртлээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |